Хэрхэн онлайн цахим хичээлээр суралцах вэ?

<p>Та цахим хичээлийг судлахаас өмнө &ldquo;Бүртгүүлэх&rdquo; хэсэгт нэвтэрч <strong>Хэрэглэгч</strong> цэсээс &ldquo;Инженер&rdquo; эсвэл &ldquo;МСҮТ Оюутан&rdquo; гэх сонголтийн аль нэгийг сонгон бүртгэлийг үргэлжлүүлнэ. &ldquo;МСҮТ Оюутан&rdquo; гэх сонголт нь зөвхөн оюутнууд сонгох бөгөөд үнэ төлбөргүйгээр хичээлийг үзнэ. &ldquo;Инженер&rdquo; гэх сонголт нь зөвхөн инженерүүдэд зориулсан тул бүртгэлээ бүрэн бөглөөд &ldquo;Бүртгэх&rdquo; товчийг дараад таны бүртгэл баталгаажих ба үүний дараагаар та төлбөрөө бүрэн төлөөд ХАБ-ын хичээлээ судлах эрхтэй болно. ХАБ-ийн хичээлээр нийт 14 модультай бөгөөд та бүх сэдвийг судлаж дууссаны дараа шалгалт өгнө. Шалгалт нь нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, зөв/буруу-г олох гэх мэт сонголттойгоор бэлтгэж оруулсан болно. Шалгалтаа та 80%-иас дээш амжилттай өгсөн тохиолдолд сургалтанд суусан гэх сертификат хэвлэж авах боломж бүрдэх юм. Харин та шалгалтандаа амжилтгүй оролцвол шалгалтын хураамж болох 20.000 төгрөг тушааж дахин шалгалтанд орох юм.</p>